Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг ажиллаж байна
Цусны даралтаа тогтмол хянаснаар тархины цус харвалтыг 30 хувиар, зүрхний шигдээс болохоос 25 хувь, бөөрний архаг өвчнөөс 23 хувиар тус тус сэргийлэх боломжтойг эмч судлаачид хэлж байна. Иргэд, олон нийтийг зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв...