"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
Испанийн “Реал” клубын хөлбөмбөгчид талбай дээрээ Германы “Бавариа” багийг 2:1 харьцаагаар ялснаар Аваргуудын лигийн цомын төлөөх финалд шалгарч үлдлээ. Тоглолт лхагва гарагт Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Мадридын багийн тоглогч Хоселу 88 дахь минутанд болон хоёрдугаар үеийн төгсгөлд шүүгчийн олгосон нэмэлт цагийн эхний минутанд тус тус гоол оруулсан байна. Харин зочин багийн Альфонсо Дэвис 68 дахь минутанд...